Гал шиг би асан алдаж уурлаж байхад
Ус шиг чи уурыг минь дарах шидтэй
Ус шиг сэтгэл минь гэгэлзэн асгарч байхад
Далан мэт чи тогтоон барих хүчтэй
Салхи мэт би олон аашилж байхад
Уул мэт чи байрандаа үлдэх суурьтай
Сар мэт гуниглан ганцаардаж байхад
Тэнгэр мэт чи тэврэн аргадах ухаантай
Гал ус хоёр мэт арсалдан чи бид хоёр оршивч
Газар тэнгэр хоёр мэт тэрсэлдэн чи бид хоёр амьдравч
Бие биенээрээ дутаж эгэл амьдралыг элээж
Бүтэн нэг цулын хоёр тал юм уу даа .... Ханьхан минь ....................Би чамдаа хайртай
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment