Tuesday, March 3, 2009


Odod hurtel irmeldeh shuniin ene tengert
Ongon saran uulen givluureer nuuree nuun ichinguirch
ogtorguin haan naran zvvden dalaid umbahui dor
ohin hongor setgeldee chamaigaa bi uguilne
Chiv chimeegui haranhui shunu ertuntsiig numurch
Chinii tuhai uitgart bodol namaig ezemdehed
Oroin tenger hurtel minii hairiig uruvduh shig
Olon olon dusal nulimsaa boroo bolgon unagav uu
Shuniin tenger minii gantsaardsan setgeltei hanisaj
Shvleg mini hurtel haruusaliin tuhai ugvvlehed
Hojuu urgasan tsetsegs hurtel chamd gomorhon tunij
Hongorhon delbeegee ch neelgui hagdarch gandan unav uu
Havirgan saran avhai zulai deerees mini shirten
Hagatsal vzsen hairiin tuhai shvlgiig mini unshchihaad
Havar bolohoor ayandaa dahiad uchina geh shig
Hatsriig mini zuulun salhiar ilben ilben argadav uu
Odod hurtel irmeldeh shuniin ene tengert
Ongon saran uulen givluureer nuuree nuun ichinguirch
ogtorguin haan naran zvvden dalaid umbahui dor
ohin hongor setgeldee chamaigaa bi uguilne
XААЖ БОЛОМГYЙ ИX ЦОXИЛТ ИРЛЭЭ Ч XАЙРТ МИНЬ ТАЙВАН БАЙ УРД ЧИНЬ БИ ЗОГСОЖ БАЙНА
XYЛЭЭЖ БАРШГYЙ ИX XУГАЦАА ЄМНЄ БАЙВЧ XОНГОР МИНЬ БYY ШАНАЛ ДЭРГЭД ЧИНЬ БИ БАЙНА XАЦРЫГ ЧИНЬ НОРОXЫГ XЭЗЭЭ Ч БИ ЧИНЬ ЗЄВШЄЄРЄXГYЙ ЭЭ XЭЦYY БYXНИЙГ БИ ЧИНЬ ТYРЬЕ XАРИН ЧИ НАДААСАА БYY XОЛДООРОЙ XЄЄРXЄН ТУНГАЛАГ НYДЭНД ЧИНЬ ГУНИГ XУРАXЫГ БИ ТЭСЭXГYЙ ЭЭ XАТУУ БYXНИЙГ БИ ЧИНЬ ТУУЛЪЯ XАРИН ЧИ МИНЬ ИНЭЭМСЭГЛЭЭРЭЙ XАРАНXУЙ ЭНЭ YЙМЭЭН ДУНДААС ГАРААС МИНЬ ЧАНГА АТГА XААШАА XАМААГYЙ ЭНДЭЭС XОЁУЛАА ЯВЪЯ XАЙРТ МИНЬ XYСЭЛ ЗОРИГ НЭГТЭЙГЭЭС XОЙШ XYЗYYГЭЭР МИНЬ ТЭВЭР XОЁР ГАР ДЭЭРЭЭ ЧАМАЙГАА ЄРГЄЄД XОЛДОН ЗУГТААЯ ЭНДЭЭС

Monday, March 2, 2009

Хайр,
Хайр гэдэг үгийг сонсоод хамгийн түрүүнд танд ямар бодол төрж байна найз охин банди эсвэл ижий аав тиймүү? Зүгээрл хэн нэгнийг та хайрлаж чадах уу? Өвлийн хүйтэнд гудамжинд хайрцаг тосоод чичрэн сууж байгаа бяцхан жаалыг, амьдрал түүнд юу өгснийг нүүрэн дээр нь өгүүлсэн гэлтэй хирэндээ баригдсан бохир хувцастай мэдээ аваарай хэмэн царайчлангуй дуугарах өвөө эмээ нарыг,дөнгөж боловсорсон жимс шиг танхил насан дээрээ биеээ үнэлэн яваа охидыг та хайрладагуу? Хайрлаад өгөөчээ гээд гуйсан ч магадгүй үгүй л байх тиймүү? хайр яагаад ийм харам юмбэ? Хайртай хүнээ нэрлээ гэвэл 10 хүрэх болуу? Гэтэл хайр тэдэн литр тэдэн метр гэж хэмжигддэг билүү хайр дуусна гэжүү гэтэл бид яагаад ийм цөөхөн хүнийг хайрладаг юмбэ за бүр хайрлан хүндэлж халамж тавихаа болигээ гэхэд чамайг доромжилсон бандийг муулсан охиныг эгдүүцэхгүй байж чадахуу бас л үгүй байх тиймүү, хайр хааана байнаа уулын орой дээрүү тэнгисиийн гүнд үү? Хайр хүний хүрч чадашгүй тэр л оргилд байдаг усраас хүн хүнээ дорожилж, хүн хүнээ бүрэлгэж, ой мод харамсалтайаар цөөрч ус горхи эмгэнэлтэйгээр ширгэж байгаа гэжүү? Үгүй үгүй хайр бидний дэргэд бүр бидний дотор байдаг гагцхүү хүн та л үүнийг сэтгэлийнхээ гүнд булчихаад өчүүхэн хэсгийг нь хамгийн дотны гэх хүмүүстээ зориулдаг ажээ.Хайр барагдана гэж үгүй хайр дуусна гэж үгүй. Яг л эхийн хайр шиг хариу нэхдэггүй атлаа агуу хайраар хүн хүнээ,байгаль эхээ хайрладаг бол хичнээн сайхан хичнэээн амар амгалан бэ? Тиймээ би жинхэнэ чин сэтгэлийн харамгүй өгөөмөр тэр л агуу зүйлийг хүн бүхнээс хүснэ. Би хайрыг үгүйлнэ...

hun sanaa buyu anhnii hair

Хvн санаа буюу анхны хайр 2008/7/21 : Миний хүн санаа арвантаван настай эхэлсэн юм
Уриагүй нарын хатавчинд итгэлээ сандайлан сууж
Улаахан хацартай Нурмааг ичиж нэг харуулдлаа
Хөлчүүхэн өвгөдийн нөмөрт амын зөрүү сонсон
Хүн хүний сул магнан амрагын дуу чагна лаа
Санааны амраг гэхэд нь царай аяндаа улайж
Хултай айрагны бэлтэрлүү хушуугаа хурдан дүрлээ
Намрын айрганд дүрсэн уруулын үзүүр чимчигнэнэ
Намайгаа гээд аялахаар нь ууцаар хүртэл жирвэгнэнэ

Нурмаагын нүднээс ичсэн харц минь доошоо
Нугдас хийгэээд чагнасан амрагын дуу дээшээ
Ичээд байгаа хирнээ догдлон сууж хорогдмоор
Эзгүй хээр ганцаараа дуулж хүртэл үзмээр
Насаа жаахан нэмээд цэрэгт түргэн явмаар
Нар хэдийн жарагсан ч гэртээ яаралгүй харьмаар санагддаг байлаа
Тиймшүү хүн санаатай хүнсэн бага насаа хүн яасан мартаж чаддаггүй юм бэ
Ёстой л бүтээгүй бүхнийг мөрөөдөл оролдог гэдэг л энэ байхдаа
Манайх өвөгтөд байхад танайх Өлзийт булагт зуссан
Намайг сургуулиас гархад чамайг есдүгээр ангид оруулсан
Насаа нэмээд цэрэгт явхад чи үзэгдэхгүй байсан
Намайг нэг чөлөөгөөр ирхэд чи үгүйлэхгүй байсан
Бид хоёр уулзалгүй найман жил болсон
Ажилаар нэг сумандаа очход чи эзгүй байсан
Аймгаар нэг дайраад өнгөрхөд чи эмлэгт байсан
Би буцхад чи төрсөн бид хоёр уулзалгүй арваннайман жил болсон
Сайртай гараас минь чихэр авалгүй чи удсан
Санаж байгаагаа хэлж чадалгүй би алдсан
Эрхээ эз ач зээгээ дагуулаад хоёулаа өтөллөө
Энэ олон хоног бие биенээ харалгүй хоринтаванжил болчихжээ
Таанын тасалсан цэцэг минь бут болтолоо урагсан байлгүй
Тал билүүний хэлтэрхий хутга ирлээд мөлийсэн байлгүй
Холын холоос бие биерүүгээ ачыхаа тоглоомыг сарвайн
Хоёулаа зүүдэндээ ч болов айл гэр болж тоглоелдоо Хорлоо
Хонь хөтөлсөн холбооноос ижийнхээн дуудахыг чагнана
Хөтөл амссан морьтоноос эцгийгээ ирэхийг хүлээнэ
Хоргол үнэртсэн дээлийн чинь хормой дээр жаахан сууя
Хонхорхой хацрыг чинь няслаж хоёулаа ганцхан удаа наагдая л даа
Өөр хүнтэй гэрэллээ гээд чи яахав явчих
Өө энэ хорвоог чинь мэдэхгүй биш гээд би ч яахав үлдье
Бүтээгүй бүхнийг мөрөөдөл оролдог юм битгий яв л даа Хорлоо

Boroond ursah nulimsiig chin bi archii
bodliig chin bi unshij helii
butsaaj hariulahguiger bi chmd hairaa ugii
hariud n chi gants l ineemsegleech

chinii tuhai anketiig unshmaar
chinii husliig chin medmeer
chamd taalgdah bolwu ges asuumar
chi nadad taalagdaj bna gedgee helmeer
gehdee chi ....

tengerees min ursah nulimsiig min enhriilech
terteeh holoos chamruga nisen irlee
tewevrte unsuuleh gej chamdaa
teselgui haira uvurtun irlee

amdralin bartaatai zam d urgelj hamtda zutgej.
az 60gal bayr guniga urgelj hamtda huwaaltsaj
eedreetei asuudal buhnee hamtdaa shiidej
urgelj hamtda ireedui ru temuultsgeey
hedhen jil neg shireeni ard suusan ch gelee
genen tomoogui nasandaa uilj duulj unguruusun ch gekee
bartaat olon saad totgoriig dawsan ch gelee
zarim heseg n shiljsen ch gelee
setgel zurhendee uurd 1 angiixan bh bolno shu

khatuu ug helj setgeliig chin shataasan bol uuchilaarai
hairtai gej hudlaa helj itguulsend uuchiaarai
hezee ch salahguiee gej zurhiig chin dogdluulsand uuchilaarai
huiten us tsatsaj hundnii chin tsogiig untraasand uuchilarai
namaig uuchilaarai............

chamaig ukhwel setgel ul gereltne
chamaig uhwel bodol salhi met hiisne
chamaig uhwel hair hailj ursana
chamaig uhwel zurh hooson bol ailgana
harin namaig uhwel chmad bodol chin uldehu?
chmd zurh chin bnu
chinii zurh hoosrohu?
setgel chin haranhuilahu?

...............
100 jil ungursun ch
zurwashan hairiig min buu martaarai
zuudendee ch bitgii nadtai uchiraarai
zugeerl namaig dursaarai
setgelin tewcheere aldana baij
setgelin guneese duulii chamdaa bi.......

Friday, February 27, 2009


Нулимстай мөнгө

2008 оны 09 сарын 12
...Өнөөдөр баасан гариг. Зогсолтгүй эцэж цуцатлаа ажилласан өдрүүд ард өнгөрч ажлын хөлсөө авна. Ажил-гэр, гэр-ажил энэ давтамж бол гадаадад ажиллаж байгаа монголчуудын хэллэг. Ажилдаа бүх анхаарлаа хандуулж, зөвхөн ажиллаж, өдөр хоног яаж өнгөрч байгааг ч үл анзаарна. Цаг хугацаа, сэтгэл, хөлс шингэсэн энэ мөнгийг гартаа атган харж суухдаа " би юуны төлөө ингэтлээ зүтгэнэ вэ?"гэж асуухуйд, "миний төлөө" гэх шиг харь мөнгөний дэвсгэртийн тохуутай дүрс сэтгэл сэрдхийлгэж, дотор давчдуулах аж. Харь газрын хатуу хэцүү, өөрийн хүсээгүй ажлыг бусдын тохуутай харцан дор хийж, хаа нэг хүртэх энэхүү мөнгөн дэвсгэрт хамаг л залуу нас амьдрал, эрүүл мэнд, хүсэл тэмүүллийг минь нугачин дарсны төлөөс мэт харагдана. Хөлсөө урсган, сэтгэлээ хиртүүлэн байж олсон энэ мөнгөө өөрөөсөө ч харамлан, орхиод ирсэн үр хүүхэд, сэглээд орхисон амьдралынхаа төлөөс болгон явуулахдаа "яагаад?", "яах билээ?" гэдэг асуултаар сэтгэл зүрхээ "урна".
Ганцаардаж шаналсан сэтгэл, өдрөөс өдөрт алдагдсаар байгаа эрүүл мэнд, холын холд тэнүүчлэх шаналгаа бүхэн өөртөө ч зориулах эрхгүй харь мөнгөн дээр "нулимс" болон дусална. ...Өнгөрсөн хавар болон саяхан надад, сэтгэлээ онгойлгож шаналлаа хуваалцах гэж бичиж ирүүлсэн 2 ч бүсгүйн захидал их зүйлийг бодогдууллаа. Монгол төрийн харалган арчаагүй бодлогын улмаас гадаадад амьдарч ажиллаж байгаа болон одоо гадаад орон руу тэмүүлж байгаа монголчууд бид юуг олох гэж юугаа золиослоно вэ? ...Өнгөрсөн 8 сар гадаадад байгаа монголчуудын хамгийн ачаалалтай үе нь. Бүх шатны сургуулиудын хичээл эхлэх гэж байгаа болохоор хүүхдүүдийн хичээлийн бэлтгэл, сургалтын төлбөр, өвлийн бэлтгэл, хоол хүнс, өдрөөс өдөрт үнэ нь нэмэгдэж байгаа хэрэглээг хангахын тулд явуулсан мөнгөөр Монгол оронд "бороо асгарна". Энэ мөнгө Монгол орны эдийн засагт их жийрэг болж байхад үүнийг хэн ч анзаараагүй дүр үзүүлнэ. Харин ч тэд харь оронд ажиллаж байгаа монголчуудаа "эх орондоо хайргүй", 'хувиа бодсон", "урвагч" гэхчилэн цоллоно. Харь орноос аав ээжийнхээ илгээсэн мөнгөөр Монголын боловсролын салбрын санхүүжилт, авилгал, урлагийн одонцруудын элдэв гоё нэртэй тоглолтууд, баар цэнгээний болон эрүүлжүүлэх газрын орлогыг бүрдүүлэх хүүхэд залуус. Виз нь дарагдаж, гадаадад гарах боломжоо алдахгүй гэсэндээ өхөөрдөм бяцхан үрээ аав ээж, ах дүү, анд нөхдийн аль нэгэндээ даатган орхиж, амьдралаа дээшлүүлэх гэж харь мөнгөний төлөө алсад одох аав ээжүүд. Тийм ээ! Энэ харь мөнгө монголчуудын минь амьдралыг сэглэж, эх үрсийг салган холдуулж, залуу нас, эрүүл мэнд, өөдрөг хүсэл тэмүүллийг нь "залгилж" байна.
Цөхөрсөн сэтгэл. Харь орноос хөдөлмөрлөж олсон мөнгөө илгээж байгаа тэдний сэтгэл хөдөлмөрийг зөвөөр ойлгож тэдэндээ талархан баярлаж, амьдарлаа, бас өөрийгөө хөгжүүлж сайнаар зарцуулж байгаа нэгэн байгаа байх. Харин энэ мөнгийг утга учиргүй үрэн таран хийж, "сэтгэлийн хорсол"-оо илэрхийлж буй мэт тансаглан зугаацаж байгаа нэгэн бас байгаа. Явуулсан мөнгөөр нь хямд үнэтэй байр худалдан авч байгаа хэмээн ээжийгээ хуурч, эцэс сүүлд нь энэ аргаар бусдыг залилсан хэрэгтээ нилээд хэдэн жилийн ял сонсож хоригдсон дөнгөж 18 нас хүрч байгаа охины тухай хэвлэлээс уншсанаа санаж байна. Эцэг эхийнхээ явуулсан мөнгөөр дэгжирхэн гангарч, бусадтай өрсөлдөн тансаглаж, элдэв муу зүйл руу хальтирч орсон охид хөвгүүдийн тухай бишгүй сонсогдож байгаа. Эцэс сүүлд нь мөнгөнөөс болж эцэг эх, хүүхдүүдийн хооронд зөрчилдөөн маргаан үүсэж, ойлголцож чадаагүйгээс болж "тангараг" тасрах нь бас бий. Монгол эх үрийн хамгийн нандин "хүйн холбоос" нь тасарчихаар, алдагдсан тэр л хайр халамж, энэрэл, сэтгэлийг эргүүлж залгана гэдэг амаргүй. Учир мэдэхгүй ухаандаа сая саяар нь илгээх тэр мөнгийг амар хялбар олдож буй мэт төсөөлөх тэдний буруу бишээ. Орхиод ирсэнийхээ төлөө, санаж шаналах сэтгэлийнхээ төлөөс болгон хүссэн мөнгийг нь илгээх эхийн буруу бас бишээ. Амьдралын эрхээр дутуу дундуураа дүүргэх гэж, үр хүүхдээ бусдаас дутуугүй амьдрах боломжийн төлөө ийм зам руу түлхсэн төр засгийн буруу бий. Мөнгө бол хэрэгцээ болохоос сэтгэлийн холбоос бишээ. Юу юунаас илүү яагаад ийм их мөнгө бидэнд хэрэгтэй болох тухай, ийм мөнгийг яаж олдог тухай, яаж зарцуулах тухай, энэ тэвчээр ямар сайхан 'амь'дралд хүргэж болох тухай илгээсэн мөнгийг чинь гартаа авч зарцуулж байгаа үр хүүхэддээ ойлгуулах нь чухал байна. Таны мөнгийг тосч авахдаа, тэр л мөнгөн дээр дуссан таны хөлсний үнэр, нулимсны чинь үнэ цэнийг мэдэрч, зөв зарцуулж байх нь чухал байна. Тэр мөнгийг тойрсон олон муу "сүнснүүд" эргэлдэж байгааг бүү мартаарай. Нийтээрээ ядуу монгол оронд таны хүүхэддээ илгээсэн мөнгийг хуваалцах, хэрхэн зарцуулахыг зааж зөвлөх, үлгэрлэн дагуулах, санаа тавих "сайхан сэтгэлт" найз нөхөд, ах дүүс, асран халамжлагчид мундахгүй олон байгаа. Тэд мөнгө бол аз жаргалын түлхүүр , мөнгөгүй бүтэх юм гэж хаач үгүй, мөнгөнд дургүй хэн ч байхгүй гэдэг дууг таны хүүхдэд зааж өгч байгаа. Алсад байгаа эх үрсийн сэтгэлийн болон хүйн холбоос энэ бүхнийг давж гарч чадахгүй бол та гэртээ харь даа. Мөнгөнөөс үнэтэй хүүхэд гэж хаа ч байхгүй.Таны хүүхэд өдөр бүр таны царайг харж сэтгэлээ нар мэт гэрэлтүүлэхийг хүсч байна. Амьдралын оноо алдаа, баяр гуниг бүртээ таны л хайр зэмлэлийг хүсч байгаа. Хоосон ядуу ч гэлээ хамтдаа байж эрхэлж нялхархахын жаргалыг хүсч байгаа. Тэдний эцэг эхээ үгүйлж санасан сэтгэлийг энэ мөнгө төлж дийлнэ гэж үү. Өсөж яваа энэ л насандаа үгүлж байгаа хайр халамж магтаал зэмлэлийг энэ мөнгө орлож чадна гэж үү? Монгол оронд маань бүтэн мөртлөө хагас "өнчин" бүхэл бүтэн нэгэн үе өсч өндийж байнаа. Тэдний хүсч байгаа хагасхан хайр халамж, амхаарлыг энэ мөнгө төлж чадахгүй ээ.
Сэглэгдсэн амьдрал. Гадаадад гэр бүлээрээ амьдарч байгаа хүмүүсийн хувьд элдэв асуудал шаналал зовлон арай л бага. Харин ганцаараа их зорилго, их мөнгөний төлөө багагүй цаг хугацааг элээн хөдөлмөрлөж байгаа хүмүүсийн хувьд байнгын ганцаардал, цөхрөл, шаналал эргэлдэж байдаг. Хайр сэтгэлийн халуун илчинд, аз жаргалаар бялхаж асан сэтгэл, цаг цагийн урсгалд бүдгэрч аажим аажмаар холдоно. Яг л араа шүд мэт тасралтгүй эргэлдэх харь газрын хатуу амьдрал, сэтгэл итгэлийг нь тасчин 'сэмрээнэ". Аргагүйн эрхэнд дутагдаж буй хайр халамж, нөмөр нөөлөг, ганцаардаж шаналсан сэтгэлээ "хамтран амьдрагч"-аар орлуулна. Учиргүй хайрлаж дурлахгүй мөртлөө, үгүйлгэдэн дутагдаж буй бүхэн ийм л сонголтод хүргэдэг. Хэн хэн нь ил гаргаж хэлэхгүй ч сэтгэл зүрхэндээ битүүхэн шаналах. Аажим аажмаар уусан дасах заримынх нь амьдрал тэр чигтээ "тасарч" эргэн залгаж чадахгүйд хүрнэ. Зарим амьдрал харь мөнгөний золиос болон 'арилжигдана". Анхандаа санаж, аажимдаа шаналж, алсдаа холдох сэтгэл харь мөнгөний өмнө хүчгүй. Өглөө бүр хайртай хүнийхээ өвөрт эрхлэн сэрж, өдөр бүр санан бэтгэрч, үдэш бүр эрхлэн жаргаж асан тэр л сайхан хайр энхрийлэл, өдгөө санаа алдах сэтгэлийн амьсгалд дурсамж болон бүдгэрнэ. Явуулсан мөнгөөр нь худалдаж авсан тансаг байрандаа хайртай хүнээ хүлээсэн сэтгэл нойр хулжааж, өнчин дэрэн дээр дусал нулимс чийг татан сэтгэл жиндээнэ. Нэгэнтээ Солонгост байгаа миний танил залуу "анх ирээд монголчуудтайгаа тааралдахад яагаад ч юм бэ тэдний нүдний гал нь унтарчихсан юм шиг харагдсан" гэж билээ. Хүний сэтгэлийн гал нь унтрахаар нүдний гал нь унтардаг юм даа. Амьдралаа сүйрүүлчихгүй гэсэндээ хүүхдүүдээ хувааж авч 2 өөр оронд амьдарч байгаа монголчууд цөөнгүй. Хаа нэг ярих яриа нь хүртэл бишүүрхүү тэдний сэтгэлийг энэ харь мөнгө хэзээ нэгэн цагт сэргээх болов уу? Хоосон ядуу байхдаа ч бялхаж асан хайр сэтгэл, тэр л амьдралыг энэ мөнгө эргүүлж өгч чадах болов уу? Тийм ээ! Мөнгөнөөс үнэтэй хайр сэтгэл, мөнгөнөөс үнэтэй амьдрал гэж үгүй ээ.Монгол оронд минь өдгөө хуваагдсан хагас амьдрал, багана нь хазайсан өрх гэр ч олширч байна. Үүнийг энэ харь мөнгө дүүргэж тэгшилж чадахгүй ээ. Ядахнаа л энэ төр засаг амлаад байгаа ажлын байр, рекламдаад байгаа 40000 айлын орон сууцаа баривал олон ч айлын амьдрал нь өндийж багана нь тэгшрэхсэн дээ.
Алдагдаж байгаа цаг хугацаа. Гадаадад ажиллаж байгаа монголчуудын олонхи нь гадаад болон монголдоо дээд болон тусгай мэрэгжил эзэмшсэн хүмүүс. Тэдэнд мэргэжлээрээ ажиллах боломж үгүй учраас олдсон ажлаа хийж аажимдаа "мэргэшинэ". Moнгол оронтой харьцуулахад боломжийн юм шиг хэрнээ тухайн орондоо хүнд хэцүүд тооцогддог энэ ажлууд ихэвчлэн хүний эрүүл мэндэд багагүй муу нөлөөтэй. Ажлын өдрүүд нэг л мэдэхэд өнгөрч, авч буй мөнгөө тооцож байхдаа, алдагдсан хугацаа амьдрах наснаас хороож байгааг үл анзаарна. Аажим аажмаар эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж, алсдаа ямар болохыг ч үл төсөөлнө. Ажил-гэр , гэр-ажил гэсэн энэхүү хэмнэлт амьдралын нугачаанд олж авсан жаахан мөнгө нь алсдаа эрүүл мэндийн алдагдлаа нөхөхөд зарцуулагдах вий гэдэг бяцхан айдас дагуулж байдгийг нуух юун. Энэ л амьдралаар амьдарч байгаа сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлж болох бас сайнаар төлөвших насандаа яваа сайхан залуусыг харахад харамсахгүй байхын аргагүй. Ажил хийж сурч байгаа нь сайн хэдийч амьдралын утга учир нь зөвхөн мөнгө юм гэж ойлговол яах вэ? Хаа нэгтээ олдох чөлөө цагаа хаа хамаагүй баар цэнгээний газар наргиж өнгөрөөх залуу нас нь тэдэнд "мөнх юм шиг" санагдавч үнэндээ "үүлэн чөлөөний нар шиг" гэж ойлгуулах хэцүү. Бусдыг бодвол мөнгөтэй бас эрх чөлөөтэй энэ залуус хожим хойно "тэр л үедээ сурч хөгжиж байх минь яав даа" хэмээн харамсвал хэн буруутан болох бол. Алдагдсан цаг хугацаа болгон эргэж хэзээ ч олдохгүй.
Төгсгөл. ...Өнөөдөр баасан гариг. Ажлын хөлсөнд авсан харь мөнгөний дэвсгэрт дээр алжааж ядарсан магнайны минь хөлс дусална. Хэн нэгнийгээ санаж шаналсан сэтгэл, өөртөө ч зарцуулах эрхгүй, өрөөл бусдад илгээх харамсал нулимс болон дусална. Хааяахандаа "би хэний төлөө юуны тулд ингэж явна бэ?" гэж өөрөөсөө асууна. "Хүн ер нь юуны төлөө амьдардаг юм бэ?"гэж бусдаас асууна. Харь оронд эцэж цуцатлаа ажиллаад хагартлаа баяжсан хэн нэгэн бий билүү. Эх орондоо айж шаналах зүйлгүй, элэг бүтэн, хүссэн бас хийж чадах ажлаа хийж тайван амьдарх эрхтэй улсаа бид.-Монгол руугаа буцах уу? гэсэн асуултанд минь олон монголчууд "буцмаар л байна, харин очоод яаж амьдрах вэ?" гэсэн асуултаар хариулна. Хувь заяат монгол орны минь эрх барьж тоглож байгаа эрхмүүд газрын доорхи баялаг бүх монголчуудын өмч, одоо хамтдаа баяжиж сайхан амьдрах болноо гэж ухуулж байна. Баялгаар бус хөдөлмөрөөр баяжиж сайхан амьдардаг гэдгийг зөвхөн гадаадад байгаа монголчууд илүү сайн мэднэ. Өөрсөддөө байгаа боломжоо олж харан, бие биеэ дэмжиж ,бодол санаагаа нэгтгэх нь өнөө үед юу юунаас илүү чухал байнаа. Бүх зүйлийг арай өөрөөр харах цаг ирж байх шиг.
Гал шиг би асан алдаж уурлаж байхад
Ус шиг чи уурыг минь дарах шидтэй
Ус шиг сэтгэл минь гэгэлзэн асгарч байхад
Далан мэт чи тогтоон барих хүчтэй
Салхи мэт би олон аашилж байхад
Уул мэт чи байрандаа үлдэх суурьтай
Сар мэт гуниглан ганцаардаж байхад
Тэнгэр мэт чи тэврэн аргадах ухаантай
Гал ус хоёр мэт арсалдан чи бид хоёр оршивч
Газар тэнгэр хоёр мэт тэрсэлдэн чи бид хоёр амьдравч
Бие биенээрээ дутаж эгэл амьдралыг элээж
Бүтэн нэг цулын хоёр тал юм уу даа .... Ханьхан минь ....................Би чамдаа хайртай