Хайр,
Хайр гэдэг үгийг сонсоод хамгийн түрүүнд танд ямар бодол төрж байна найз охин банди эсвэл ижий аав тиймүү? Зүгээрл хэн нэгнийг та хайрлаж чадах уу? Өвлийн хүйтэнд гудамжинд хайрцаг тосоод чичрэн сууж байгаа бяцхан жаалыг, амьдрал түүнд юу өгснийг нүүрэн дээр нь өгүүлсэн гэлтэй хирэндээ баригдсан бохир хувцастай мэдээ аваарай хэмэн царайчлангуй дуугарах өвөө эмээ нарыг,дөнгөж боловсорсон жимс шиг танхил насан дээрээ биеээ үнэлэн яваа охидыг та хайрладагуу? Хайрлаад өгөөчээ гээд гуйсан ч магадгүй үгүй л байх тиймүү? хайр яагаад ийм харам юмбэ? Хайртай хүнээ нэрлээ гэвэл 10 хүрэх болуу? Гэтэл хайр тэдэн литр тэдэн метр гэж хэмжигддэг билүү хайр дуусна гэжүү гэтэл бид яагаад ийм цөөхөн хүнийг хайрладаг юмбэ за бүр хайрлан хүндэлж халамж тавихаа болигээ гэхэд чамайг доромжилсон бандийг муулсан охиныг эгдүүцэхгүй байж чадахуу бас л үгүй байх тиймүү, хайр хааана байнаа уулын орой дээрүү тэнгисиийн гүнд үү? Хайр хүний хүрч чадашгүй тэр л оргилд байдаг усраас хүн хүнээ дорожилж, хүн хүнээ бүрэлгэж, ой мод харамсалтайаар цөөрч ус горхи эмгэнэлтэйгээр ширгэж байгаа гэжүү? Үгүй үгүй хайр бидний дэргэд бүр бидний дотор байдаг гагцхүү хүн та л үүнийг сэтгэлийнхээ гүнд булчихаад өчүүхэн хэсгийг нь хамгийн дотны гэх хүмүүстээ зориулдаг ажээ.Хайр барагдана гэж үгүй хайр дуусна гэж үгүй. Яг л эхийн хайр шиг хариу нэхдэггүй атлаа агуу хайраар хүн хүнээ,байгаль эхээ хайрладаг бол хичнээн сайхан хичнэээн амар амгалан бэ? Тиймээ би жинхэнэ чин сэтгэлийн харамгүй өгөөмөр тэр л агуу зүйлийг хүн бүхнээс хүснэ. Би хайрыг үгүйлнэ...
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment